Бидний тухай

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь Монгол улсын 21 аймаг, 8 дүүрэгт салбар зөвлөлтэй, салбар зөвлөлөөрөө дамжуулан 207 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн, “Төрийн бус байгууллагын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь 1997 онд Өрхийн эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2007 онд болсон Өрхийн эмч нарын II чуулга уулзалтаас “Монголын Өрхийн Эмнэлгүүдийн холбоо” болон өргөжиж улмаар 2011 оны 10-р сарын 23-24-ны өдрүүдэд хуралдсан ээлжит чуулганаараа “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо” болон өөрчлөгдөж, дүрэм бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн.

Тус холбоо нь гишүүн байгууллага, хувь хүний нийтлэг эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргах бүхий л түвшинд хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэх гүүр болж ажилладаг бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, тэмцээн, бүсийн уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төр засгаас өрхийн эрүүл мэндийн чиглэлээр аливаа асуудал, бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүрт байнга хамтран ажиллаж байна.

2021 оны зорилго

МӨАУМХ-ны зорилго

2021 оны уриа

Call Now Button