2021 оны зорилго

МӨАУМХ-ны зорилго

2021 оны уриа

Үйл ажиллагаа

Монгол улсад өрхийн анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, чиглэлийг боловсруулахад оролцоно.
ӨЭМТ-н бүх ажиллагааг тал бүрээр дэмжинэ.
ӨЭМТ-ийн эмч, сувилагч болон бусад мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалтын үйл ажиллагааг явуулахад тал бүрээр дэмжинэ.
ӨЭМТ-н ажиллагсдаас анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулахад нь дэмжлэг үзүүлж, онол практикийн хурал, уулзалт, зөвлөгөөн, семиар, сургалт зохион байгуулна.
ӨЭМТ-ийн ажиллагсдаас мэргэжлийн чиглэлээр зэрэг хамгаалах, зэргээ ахиулахтай холбогдсон үйл ажиллагааг дэмжиж, холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулна.
Өрхийн анагаах ухааны чиглэлээр сонин, сэтгүүл, ном, товхимол гаргах зэрэг хэвлэл, нийтлэлийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулна.
ӨЭМТ-үүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин сайжруулахад чиглэсэн олон талт арга хэмжээг холбогдох бусад байгууллага (төр засгийн, эрүүл мэндийн, төрийн бус гэх мэт)-тай хамтран зохион байгуулна.
Олон улсын болон гадаадын ижил төрлийн байгууллагатай холбоо ттогтоон, хамтран ажиллах, мэргэжилтэн, төлөөлөгч болон мэдээлэл солилцох зэргээр гадаад харилцаа хөгжүүлнэ.

Бидний тухай

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь Монгол улсын 21 аймаг, 8 дүүрэгт салбар зөвлөлтэй, салбар зөвлөлөөрөө дамжуулан 207 өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн, “Төрийн бус байгууллагын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо (МӨАУМХ) нь хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Глобаль Сангийн Дэмжлэгтэй Сүрьеэгийн Төсөл

Гадаад хамтын ажиллагаа

Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн холбоо нь Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэг болох WONCA-н гишүүн байгууллага бөгөөд ОУ-ын бүсийн хурал зөвлөгөөн, чуулга уулзалтанд идэвхтэй оролцдог.

Мэдээ Мэдээлэл

“Сүрьеэ-Ковид-19” эрт илрүүлэг үзлэг Чингэлтэй дүүрэгт амжилттай явагдаж Баянгол дүүрэгт эхэллээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Глобаль сангийн санхүүжилтийн дэмжлэгтэй явагдаж буй "Cүрьеэ-Ковид-19" эрт илрүүлэх үзлэгийг БЗД, ЧД-т зохион байгуулж дуусаад өнөөдөр БГД-н 21 хороон дээр зохион байгуулахаар БГД-н 3-р хорооноос дээр эхлээд байна. Үзлэгийн нээлтийн...

ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан Сүрьеэ өвчний тухай интерактив хичээлүүд

МӨАУМХ - ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран ӨЭМТ-ийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн Сүрьеэ өвчний талаарх интерактив цуврал хичээлүүдийг дараах холбоосоор орж үзээрэй.

“Сүрьеэ-Ковид-19” эрт илрүүлэг үзлэг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд үргэлжилж байна.

Хорооны түвшинд сүрьеэгээр өвдөх эрсдэлт болон эмзэг бүлгийн иргэд, хавьтлыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчлэх замаар сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилго бүхий эрт илрүүлэг үзлэг тус хорооны Нандин хүсэл ӨЭМТ-д 8-р сарын...

Хамтран Ажиллагч Байгууллагууд

Call Now Button