Гадаад хамтын ажиллагаа
Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн холбоо нь Дэлхийн өрхийн эмч нарын нийгэмлэг болох WONCA-н гишүүн байгууллага бөгөөд ОУ-ын бүсийн хурал зөвлөгөөн, чуулга уулзалтанд идэвхтэй оролцдог.
Манай орны өрхийн эмч мэргэжилтнүүд 2011 онд Солонгосын Чежү, 2015 оны 3-р сарын 4-8-ны хооронд Тайвань улсын Тайпэд болсон Ази номхон далайн бүсийн орнуудын өрхийн эмч нарын чуулга уулзалтанд оролцож өөрийн орны өрхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд, ололт амжилтын талаар илтгэл тавьж, бусад орны өрхийн эмнэлгүүдийн сайн туршлагаас суралцан санал бодлоо солилцсон.
Дараагийн Ази Номхон далайн бүсийн орнуудын чуулга уулзалт 2022 оны 4-р сарын 9-12-ны хооронд Мьянмар улсын Янгон хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.