Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэ-Ковид-19” эрт илрүүлэх үзлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооноос эхэллээ. Үзлэгийн нээлтийн арга хэмжээд ЧД ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нэмэхбат, МӨАУМХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, ЧД ЭМТ-н НЭМО дарга, Глобаль сангийн сүрьеэгийн төслийн мэргэжилтэн, ӨЭМТ, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар, иргэд оролцлоо.
Тус үзлэг нь дүүргийн хороо бүрт 2 хоногийн хугацаатай зохион байгуулагдах ба сүрьеэгээр өвдөх эрсдэлт болон эмзэг бүлгийн иргэд, хавьтлыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчлэх замаар сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилготой юм.
Leave a Reply