Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 225 ӨЭМТ-ийн 3000 эмч мэргэжилтэн, ажилтнуудын төлөөлөл болсон Салбар зөвлөлийн дарга нарын улсын зөвлөгөөн ЭМЯ-ны удирдлаган дор 2021.05.28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. “КОРОНАВИРУСИЙН /КОВИД -19/ ЦАР ТАХЛЫН ҮЕД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц. Эрдэмбилэг, ЭТБХГ дарга Б.Буянтогтох, АШТХ дарга С.Энхцолмон, НЭМГ дарга Б.Бямбадорж, ЭМХТ, ЭМДЕГ, НҮБ-ХАС, АХБ, МХЕГ, ҮАГ-ын мэргэжилтнүүд оролцож төр засгаас өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох чиглэлээр баримталж байгаа бодлого шийдвэр болон бусад холбогдох мэдээллүүдийг өгч тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллан талаар санал солилцлоо. 2021.05.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-н Мобайл технологийн хэрэгжилтийн туршлага, Баянзүрх дүүргийн ӨЭМТ-н Магадлан итгэмжлэлд бэлдэх сайн туршлагаас судалснаар МӨАУМХ-ны Салбар зөвлөлийн дарга нарын улсын зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.
Leave a Reply