Коронавируст халдварын (COVID-19) цар тахал дэгдсэн энэ үед нийт өрхийн эмч, сувилагч нар халдвар авсан 40000 гаран иргэнийг хянаж, тэдний ойрын болон дам хавьтлын 160000 хүнд хяналт хийж, гэрээр хянагдаж байгаа 8000 гаран өвчтнийг хянаж, эмчилж, 1.6 сая иргэнд вакцин хийхэд оролцож, шинжилгээ авч, илрүүлж, постонд гарч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа билээ. Ийнхүү ажиллаж байгаад халдвар авч эмчлэгдсэн Хан-уул дүүргийн Био-Асралт ӨЭМТ-н сувилагч Ө.Нарангэрэл, Дархан-Уул аймгийн Гос Хот ӨЭМТ-н сувилагч Э.Оюумаа нарт тус бүрт нь 1.000.000 төгрөгний дэмжлэг үзүүлэв.
ӨЭМТ- н сувилагч нартаа БАЯРЫН МЭНД хүргэе.
Leave a Reply